Уурхай ба техник · Диспетчер, GPS, геофенс, Кабин апп, маркшейдер, засвар

Ростероос рейсийн тайлан, маркшейдерээс акт хүртэл нэг урсгал — одоо GPS-ээр

Ил уурхай, авто замын талбайн ажил: төлөвлөгөө, ростер, диспетчер, рейс, түлш, хэмжилт, техникийн засвар. Техникийн GPS трекер эсвэл жолоочийн утас (Кабин апп) — геофенсээр рейс автоматаар танигдаж, шууд диспетч бодит цагаар.

Ростер → Диспетчер → GPS рейс → Хэмжилт → Акт → Журнал
Боломжийн бүлэг
3
Үйлдэл
15
Урсгалын алхам
6

Хэрхэн ажилладаг вэ

Ээлж, баг, төслийн техник, түрээсийн жолоочийг ростерт тохируулна. Диспетчер цаасан замын хуудастай 1:1 нэг хүснэгт дээр техник бүрийн төлөвийг чирээд солиход рейс, байршил, цаг ашиглалт, мото-цаг автоматаар бүртгэгдэнэ. Маркшейдерийн хэмжилтийг импортолж овоолго, чанар, замын давхаргын тайлан гаргана. Мото-цагаар үйлчилгээний сануулга ирж, засварын хүсэлт сэлбэг зарцуулалттайгаа агуулахад хүрнэ.

Танилцуулга авах

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Уурхай ба техник хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Онцлох: засвар, үйлчилгээ

Техник зогсохоос өмнө засвар нь төлөвлөгдсөн байна

Диспетчерийн бүртгэлээс мото-цаг автоматаар хуримтлагдаж, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу сануулга ирнэ. Засварын хүсэлт батлагдахад сэлбэг агуулахаас зарлагадаж, зардал нь техник, төсөл дээр бичигдэнэ. Эвдрэлийн шалтгаан, бэлэн байдал, MTBF/MTTR тайлангаар аль техник ашигтайг тоогоор хардаг.

Мото-цаг → Сануулга → Засварын хүсэлт → Сэлбэг (агуулах) → Зардал (журнал)
PrimeX · Үйлчилгээний төлөвлөгөө
Үйлчилгээний төлөвлөгөө
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл
PrimeX · Засварын тайлан
Засварын тайлан
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Гар утсан дээр ч гоё

Кабин — жолоочийн утас бол трекер, замын хуудас

Жолооч утсаараа техникээ сонгоод ажиллана: төлөв, «+ РЕЙС», диспетчертэй чат. Ачих бүсээс гарч буулгах бүсэд очиход рейс өөрөө тоологдож, дуугаар мэдэгдэнэ. Сүлжээгүй үед утсанд хадгалж, дараа илгээнэ. Android апп дэлгэц унтраасан ч GPS илгээнэ.

  • Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
  • Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
  • Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл
Кабин — HT-03
Кабин — HT-03
Диспетчер
Диспетчер
Геофенс
Геофенс

Юу багтдаг вэ

Уурхай ба техник хэсгийн боломжууд

Төлөвлөгөө

  • Сарын, өдрийн олборлолтын төлөвлөгөө
  • Блок, тэсэлгээ, өрөмдлөгийн бүртгэл
  • Ростер (14/14, 21/7), баг, төслийн техник
  • Замын давхарга ба хэмжилт (авто зам)

Гүйцэтгэл, GPS

  • Диспетчер — замын хуудас 1:1, ээлжийн хуудас хэвлэх
  • GPS телеметр (Traccar, Teltonika…), шууд байршил, геофенс
  • GPS рейс автоматаар; шууд диспетч — үе шат, тохирц, анхааруулга
  • Кабин: жолоочийн утас = трекер, рейс, төлөв, офлайн (Android апп)
  • Пүүний жинлэлт, гадны FMS CSV; цаг ашиглалт TUM
  • Маркшейдерийн импорт, овоолго, чанар, лаб дээж

Техник

  • Техникийн бүртгэл, мото-цаг, улсын дугаарын түүх
  • Үйлчилгээний төлөвлөгөө, засварын хүсэлт, сэлбэг
  • Гэрчилгээ, даатгал — хугацааны сануулга
  • Super report, үнийн санал (PDF, Excel)
  • Түрээсийн тооцоо — түрээслүүлэгч өдөр бүр баталдаг

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.