Цаг бүртгэл · Оффис ба уурхайн ирц, нотолгоо, батлалт, ядаргаа, ростерын цалин Шинэ

Ирц бүр нотолгоотой: GPS, ростер, кабин, замын хуудас, ээлжийн өмнөх шалгалт — батлагдаж, түгжигдэж, цалинд орно

Оффисын ажилтан утасны GPS-ээр, уурхайн ажилтан ростер, кабин, замын хуудас, ХАБ-ын шалгалт, хаалга, тээврээр — нэг хүснэгтэд. Мастер өдрийн ирцийг батална, сар хаагдана, залруулга түүхтэй. Шөнийн цаг, ядаргааны хязгаар, ростер бууснаар олгох цалин.

Нотолгоо → Ирц → Батлах → Сар хаах → Ядаргаа → Цалин
Боломжийн бүлэг
3
Үйлдэл
12
Урсгалын алхам
6

Хэрхэн ажилладаг вэ

Ажилтан бүр оффис эсвэл уурхайн цагийн горимтой. Оффис: ажлын хуваарь, утасны GPS. Уурхай: ростерын ээлж (шөнийн ч), ээлжийн өмнөх шалгалтад тэнцсэн бол ирц автоматаар, кабин, замын хуудас, хаалга, ээлж солилтын тээвэр нотолгоо болно. Нүд бүр «ирц дутуу», «гараагүй», «ирээгүй», «нотолгоогүй» гэж төлөвтэй; саналыг нэг товчоор бүртгэнэ. Мастер өдрийн ирцийг батална, ирцийн сар хаагдана (цалин журналд бичигдсэн сар автоматаар), хаагдсан сарын залруулга шалтгаантай, түүхтэй. Шөнийн цаг (22:00–06:00) нэмэгдэлтэй, ажиллаагүй хугацаа шалтгаан бүрээр цалинтай / цалингүй. Ядаргааны хязгаар Хөдөлмөрийн тухай хуулиар: ээлж 12 цагаас урт, ээлж хоорондын амралт 12 цагаас богино, 7 хоногт 56 цагаас их, тасралтгүй 14 өдрөөс урт — ирц ба ростероор. Ирц ↔ кабин ↔ замын хуудасны тулгалт зөрүүг гаргана. Ээлж солилтын тээвэр замд явсан хоногийг ирцэд бичиж, ростер бууснаар цалин олгоно.

Танилцуулга авах

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Цаг бүртгэл хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Онцлох: ядаргааны хязгаар

Ээлж хоорондын амралт 12 цагаас богино 17 ажилтан — ростер сэлгэх өдөр ийм зөрчил гардаг

Хөдөлмөрийн тухай хуулийн 84.4, 87, 88, 90, 95.1-ийг ирц ба ростерын 30 хоногоор шалгана: ээлж хэт урт, амралт богино, тасралтгүй хэт олон өдөр, долоо хоногийн цаг хэтэрсэн, насанд хүрээгүй ажилтны шөнийн цаг. Ирцийн нүд, ростерын самбарт тэмдэг гарна; дотоод журмаар хязгаарыг чангатгана. Осол гарахаас өмнө мэдэгдэнэ.

Ростер → Ирц → Хязгаар → Зөрчил → Ростер засах
PrimeX · Ядаргааны хязгаар
Ядаргааны хязгаар
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл
PrimeX · Ирц ↔ замын хуудасны тулгалт
Ирц ↔ замын хуудасны тулгалт
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Гар утсан дээр ч гоё

Ирц — утсаараа, GPS байршилтай

Ажилтан «Ирлээ» дарахад байршил шалгагдана; өдрийн ажлаа +1 / −1-ээр тоолно; чөлөөгөө хоногоор эсвэл цагаар хүснэ. Удирдагч багийнхаа ирцийг утаснаасаа харж батална.

  • Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
  • Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
  • Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл
Миний ирц
Миний ирц
Нүүр — хийх ажил
Нүүр — хийх ажил
Шинэ цэс — карттай
Шинэ цэс — карттай

Юу багтдаг вэ

Цаг бүртгэл хэсгийн боломжууд

Ирц, нотолгоо

  • Оффис — ажлын хуваарь, утасны GPS; уурхай — ростер, кабин, замын хуудас, ХАБ шалгалт, хаалга, тээвэр
  • Нүдний төлөв: ирц дутуу, гараагүй, ирээгүй, нотолгоогүй; саналыг нэг товчоор
  • Чирж сонгоод төлөв тавих; ажиллаагүй хугацаа шалтгаан бүрээр, цалинтай / цалингүй
  • Шөнийн цаг 22:00–06:00 нэмэгдэлтэй; цагаар чөлөө

Батлалт, түгжээ

  • Мастер өдрийн ирцийг батална (✓)
  • Ирцийн сар хаах — цалин журналд орсон сар автоматаар
  • Залруулга шалтгаантай, залруулгын түүх
  • Илүү цагийн хуудас сараар

Ядаргаа, ростер, цалин

  • Ядаргааны хязгаар — ээлжийн урт, амралт, тасралтгүй өдөр, 7 хоногийн цаг, насанд хүрээгүй
  • Ирц ↔ кабин ↔ замын хуудасны тулгалт
  • Ээлж солилт, тээвэр — замд явсан хоног ирцэд
  • Ростер бууснаар цалин олгох (үлдэгдэл + урьдчилгаа)

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.