ХАБЭА · ISO 45001 тогтолцоо: эрсдэл, зөвшөөрөл, осол, сургалт, аудит Шинэ

Аюулыг ажилтан бүр утсаараа мэдээлж, арга хэмжээ нь хаагдтал хэнд ч мартагдахгүй. ISO 45001-ийн нотолгоо бүртгэлээс өөрөө бүрдэнэ

ISO 45001-ийн PDCA мөчлөгөөр: эрсдэлийн үнэлгээ, үзлэг, ажлын зөвшөөрөл → сургалт, ХХХ, эрүүл мэнд → осол, дөхөлт → арга хэмжээ → самбар, сарын мэдээ. Удирдлагын тогтолцоо: бодлого, зорилт, хууль, өөрчлөлт, онцгой байдал, гэрээт, зөвлөлдөх хурал, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ — стандартын зүйл бүрийн байдал ногоон / шар / улаан.

Эрсдэл → Үзлэг → Зөвшөөрөл → Тохиолдол → Арга хэмжээ → Аудит
Боломжийн бүлэг
5
Үйлдэл
22
Урсгалын алхам
6

Хэрхэн ажилладаг вэ

Ажилтан бүр «Миний ХАБЭА» хуудаснаас аюул, ослын дөхөлтийг утсаараа мэдээлж, сургалт, ХХХ хүлээн авснаа баталгаажуулж, халуун ажил, өндрийн ажлын зөвшөөрөл хүснэ. ХАБЭА-н инженер үйл ажиллагаа бүрт эрсдэлийг магадлал × хор уршгаар үнэлж, хяналтын шатлал (инженерийн, захиргааны, ХХХ) тогтоож, үлдэгдэл эрсдэлийг хянана. Долоо хоног бүрийн талбайн үзлэг шалгах хуудастай, илэрсэн зөрчил арга хэмжээ болж хариуцагч, хугацаатай оноогдоно. Осол гарвал ЗГ-ын 269-р тогтоолын дагуу судалгаа, акт, арга хэмжээтэй хаагдана. ХХХ олголт агуулахын зарлагатай, сургалтын хүчинтэй хугацаа, эрүүл мэндийн үзлэг дуусахаас өмнө сануулна. Самбар дээр ослын пирамид, хүн-цаг, LTIFR, хүчинтэй зөвшөөрөл, ХАБЭА-н зардал; сарын мэдээ мэргэжлийн хяналтын маягтаар гарна.

Танилцуулга авах

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр ХАБЭА хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Онцлох: арга хэмжээ хаагдтал

Үзлэгийн зөрчил, ослын дүгнэлт, эрсдэлийн нэмэлт хяналт — бүгд нэг жагсаалтад хариуцагчтай

Хаанаас ч үүссэн арга хэмжээ (үзлэг, осол, эрсдэлийн үнэлгээ, ажилтны мэдээлсэн аюул) нэг жагсаалтад хариуцагч, хугацаатай орно. Хугацаа хэтэрвэл самбар, мэдэгдэлд улаанаар. Хаахдаа юу хийснээ бичиж, шаардлагатай бол зураг хавсаргана. Эрүүл мэндийн мэдээлэл зөвхөн ХАБЭА-н удирдагчид харагдана.

Үзлэг / Осол / Аюул → Арга хэмжээ → Хариуцагч → Хугацаа → Хаалт → Самбар
PrimeX · Арга хэмжээ
Арга хэмжээ
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл
PrimeX · Эрүүл мэндийн үзлэг
Эрүүл мэндийн үзлэг
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Гар утсан дээр ч гоё

Миний ХАБЭА — ажилтан бүрийн утсанд

Аюул харвал тэр дор нь зургаар мэдээлнэ. Сургалт, ХХХ хүлээн авснаа баталгаажуулна. Халуун ажлын зөвшөөрлөө утаснаасаа хүсч, батлагдсаныг харна. ХАБЭА-н инженер «Ажлын дараалал»-аас өнөөдөр юу хийхээ утаснаасаа хардаг.

  • Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
  • Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
  • Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл
Миний ХАБЭА
Миний ХАБЭА
Ээлжийн өмнөх шалгалт
Ээлжийн өмнөх шалгалт
Талбайд байгаа хүмүүс
Талбайд байгаа хүмүүс
Ажлын дараалал
Ажлын дараалал
Ажлын зөвшөөрөл
Ажлын зөвшөөрөл
我的职业健康安全 · 中文
我的职业健康安全 · 中文

Юу багтдаг вэ

ХАБЭА хэсгийн боломжууд

Урьдчилан сэргийлэх

  • Эрсдэлийн үнэлгээ — магадлал × хор уршиг, хяналтын шатлал
  • Долоо хоногийн үзлэг, шалгах хуудас
  • Ажлын зөвшөөрөл — халуун, өндрийн, цахилгааны ажил
  • Аюул мэдээлэх — ажилтан бүр утсаараа

Ажилтан

  • Ажилд орох, давтан сургалт, зааварчилгаа
  • ХХХ олголт — агуулахын зарлагатай, солих хугацаа
  • Эрүүл мэндийн үзлэг — дуусах сануулга, нууцлал
  • Миний ХАБЭА — сургалт, ХХХ баталгаажуулах

Тохиолдол, хяналт

  • Осол, дөхөлт — судалгаа, акт (ЗГ 2015/269)
  • Арга хэмжээ — хариуцагч, хугацаа, хаалт
  • Самбар — ослын пирамид, хүн-цаг, LTIFR, TRIFR, Кд/Кх
  • Сарын мэдээ мэргэжлийн хяналтад, Excel

Талбай дээр хүн бүр (ILO C176)

  • Ээлжийн өмнөх шалгалт — алкотест, нойр, ядаргаа, зааварчилгаа; тэнцээгүй бол Кабин, ажлын бүртгэл хаагдана
  • Талбайд байгаа хүмүүс — ирц, кабин, ростероор минут тутам
  • Ослын / дадлагын тооллого — цуглах цэгт утсаар «Аюулгүй» тэмдэглэнэ
  • Гэрээт, зочны талбайд нэвтрэх бүртгэл — зааварчилгаагүй бол нэвтрүүлэхгүй; хүн-цаг LTIFR-д

Удирдлагын тогтолцоо (ISO 45001)

  • Нийцлийн самбар — зүйл бүр ногоон / шар / улаан
  • Бодлого (хувилбартай), зорилт — үзүүлэлт автомат
  • Хууль, эрх зүйн шаардлага, нийцлийн үнэлгээ
  • Өөрчлөлтийн менежмент, онцгой байдал, дадлага
  • Гэрээт байгууллагын шалгуур, TRIFR
  • Зөвлөлдөх хурал, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.