Салбарууд

Аль ч салбарт — нэг систем, өөрийн модулиуд

Салбар бүрийн өдөр тутмын ажлыг өөрийнх нь хэлээр бүртгэж, нийтлэг санхүү, хүний нөөц, хангамж руу нэг өгөгдлөөр дамжуулна. Модуль бүр бие даан ажилладаг тул салбар бүр хэрэгтэй хэсгээ л ашиглана. Гадаадын хөрөнгө оруулагчтай компанид интерфейс монгол, англи, хятад хэлээр.

Оффис

Цаасгүй оффис: бичиг, ирц, цалин нэг дор

Аль ч байгууллагын суурь: албан бичиг ба тушаал, гэрээ, файлын сан, хамтын ажлын самбар, ажлын чат, анкет ба хөдөлмөрийн гэрээ, утсаар бүртгэх ирц, цалин, албаны машин. Prime AI асуултад тоогоор хариулж, баримт уншиж бүртгэнэ.

Ашиглах модулиуд

Бичиг баримт Хүний нөөц Чат Албаны машин Prime AI
  • Албан бичиг, тушаал, гэрээ — Word загвараар
  • Ирсэн, явсан бичиг, хариуцагч, хугацаа
  • Анкет, хөдөлмөрийн гэрээ, тушаал
  • Утсаар бүртгэх ирц, чөлөө, цалин
  • Албаны машины захиалга, замын хуудас
  • Ажлын чат, мэдэгдэл, Prime AI
PrimeX · Ирсэн бичиг
Ирсэн бичиг
Ирсэн, явсан бичиг хариуцагч, хугацаатайгаа нэг дор; тушаал, гэрээ Word загвараар. · Демо компанийн дэлгэц

Word

загвараар тушаал, гэрээ

GPS

утсаар бүртгэх ирц

5 хэл

интерфейс ба өгөгдөл

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Оффис салбарын урсгал товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Үйлдвэрлэл

Хийсэн ажлын тоогоор хөлс, шагнал, өрсөлдөөн

Оёдол, угсралт, боловсруулалт, засварын цех зэрэг гүйцэтгэлээр хэмжигддэг үйлдвэрт: ажилбар бүрт норм тогтоож, ажилтан бүрийн өдрийн ажлыг ирцтэй нь тоолж, бүтээмжийг хувиар гаргана. Хөлс, шагнал тоон үндэслэлтэй.

Ашиглах модулиуд

Ажлын норм Хүний нөөц Санхүү Хангамж
  • Ажилбар бүрт норм (тоо ба цаг), өдрийн төлөвлөгөө
  • Ажилтан өөрөө эсвэл бригадир ажлын хуудсаар бүртгэнэ
  • Ирцгүй бол бүртгэхгүй — цаг ирцээс
  • Удирдагч батлах, тоо засах, татгалзах
  • Бүтээмж ажилтан, ажилбараар; ирц × гүйцэтгэлийн статистик
  • Хөлсний үе: цэвэр хийснээр, эсвэл үндсэн цалин + шатлалт нэмэгдэл
  • Хөлсний хүснэгт → цалин → ерөнхий журнал
PrimeX · Бүтээмж
Бүтээмж
Оёдлын үйлдвэр: ажилтан, ажилбар бүрийн нормын биелэлт — зөвхөн батлагдсан ажлаар, цаг нь ирцээс. Нормоос дээш ногоон, доогуур улаан. · Демо компанийн дэлгэц

104%

нормын биелэлт (сар)

625.7 цаг

батлагдсан ажлын цаг

18

ажилтан, 10 ажилбар

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Үйлдвэрлэл салбарын урсгал товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Өрхийн эмнэлэг, үйлчилгээ

Ээлж, ирц, үйлчилгээний тоо — нэг дор

Өрхийн эмнэлэг, үйлчилгээний байгууллагад: эмч, сувилагчийн ээлжийн хуваарь ба ирц, үйлчилгээний тоог «Байнгын ажил» горимын нормоор бүртгэж, цалин, урамшууллыг тоон үндэслэлтэй гаргана. Эм, хэрэгслийн хангамж, албан бичиг, гэрээ нэг системд.

Ашиглах модулиуд

Хүний нөөц Ажлын норм Хангамж Бичиг баримт Санхүү
  • Ээлжийн хуваарь, утсаар бүртгэх ирц
  • Үйлчилгээний тоо — «Байнгын ажил» горимын норм
  • Ажилтан бүрийн гүйцэтгэл, урамшуулал
  • Эм, хэрэгслийн шаардах, агуулах
  • Албан бичиг, тушаал, хөдөлмөрийн гэрээ
  • Цалин, санхүүгийн тайлан
PrimeX · Миний ирц
Миний ирц
Ажилтан утсаараа ирцээ бүртгэж, ээлжийн хуваарь, цалингаа харна. · Демо компанийн дэлгэц

Ээлж

хуваарь ба ирц

Норм

үйлчилгээний тоогоор

Цалин

ирц, гүйцэтгэлээс

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Өрхийн эмнэлэг, үйлчилгээ салбарын урсгал товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Дэд бүтэц, авто зам

Замын давхарга бүрийг хэмжилтээр баталгаажуулна

Авто зам, төмөр замын бүтээн байгуулалт: давхарга тус бүрийн материал, хэмжилт, техникийн рейс, гэрээт гүйцэтгэгчийн акт. Төмөр замын бүтээн байгуулалтад бодитоор туршигдсан.

Ашиглах модулиуд

Төсөл Үйл ажиллагаа Техник ХАБЭА Хангамж
  • Төслийн багц — олон жилийн зам, жил бүр төсөл; P6, MS Project импорт-экспорт
  • Замын давхаргын бүртгэл (хөрс, суурь, хучилт) ба загвар
  • Давхаргын хэмжилт, гүйцэтгэлийн хувь
  • Замын материалын зарцуулалт
  • Техникийн рейс, цаг, түлш
  • Ажлын хуваарь (Gantt), төслийн самбар
  • ХАБЭА: ажлын зөвшөөрөл, үзлэг, ХХХ
  • Материалын карьерын нөхөн сэргээлт
  • Гэрээт компанийн акт, нэхэмжлэх
PrimeX · Төслийн багц — 3 жилийн авто зам
Төслийн багц — 3 жилийн авто зам
Жил бүр тусдаа төсөл, нэг багцад нийт гүйцэтгэл: 2025 · 65.7%, 2026 · 64.2%, 2027 · 0%. Улсын төсвийн санхүүжилт жилээр. P6, MS Project-оос импортолно. · Демо компанийн дэлгэц

57.9%

нийт ажлын гүйцэтгэл

38.2 тэрбум ₮

багцын BAC

P6 / MSP

импорт, экспорт

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Дэд бүтэц, авто зам салбарын урсгал товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Уул уурхай

Олборлолтоос борлуулалт хүртэл нэг урсгал

Ил уурхайн өдөр тутмын ажил: блок, тэсэлгээ, ачилт, тээвэрлэлт, овоолго, чанар, маркшейдерийн хэмжилт, гэрээт компанитай акт тооцоо. Хайгуулын компанид: лиценз бүрээр зардал, өрөмдлөг, дээж, хэмжилтийн бүртгэл тусдаа төсөл болж, тайлан нь лицензээр гардаг.

Ашиглах модулиуд

Төсөл Үйл ажиллагаа Техник ХАБЭА Байгаль орчин Санхүү
  • Сарын, өдрийн олборлолтын төлөвлөгөө, блок ба тэсэлгээ
  • Өрөмдлөгийн бүртгэл, цаг
  • Диспетчер — замын хуудастай 1:1
  • Рейс, түлш, цаг ашиглалт, түрээсийн тооцоо
  • Маркшейдерийн хэмжилтийн импорт, овоолгын хөдөлгөөн
  • Чанарын үзүүлэлт, лабораторийн дээж
  • ХАБЭА: эрсдэл, ажлын зөвшөөрөл, осол, сарын мэдээ
  • Нөхөн сэргээлт: эвдэрсэн талбай, мониторинг, GRI MM1
  • Гүйцэтгэлийн акт → нэхэмжлэх → журнал
PrimeX · Маркшейдерийн хэмжилт ба тулгалт
Маркшейдерийн хэмжилт ба тулгалт
Рейсийн тооцоог маркшейдерийн хэмжилттэй блок бүрээр тулгаж, зөрүүг даац, сийрэгжилтээр залруулна. · Демо компанийн дэлгэц

62 472 м³

рейсийн гүйцэтгэл (сар)

+0.6%

рейс ба хэмжилтийн зөрүү

±5%

зөвшөөрөгдөх зөрүү

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Уул уурхай салбарын урсгал товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Бүх салбарт нийтлэг

Санхүү, хүний нөөц, хангамж — салбараас үл хамааран нэг

Салбарын модуль ямар ч байсан бүх гүйлгээ нэг ерөнхий журналд, бүх ажилтан нэг хүний нөөцийн бүртгэлд, бүх хэрэгцээ нэг хангамжийн урсгалд.

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.