AI суурилсан цахим оффис · оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхай · 5 хэл

Нэг системээр бүгдийг. Бүгдээрээ нэг тоо харна.

Бичиг хэрэг, хүний нөөц, ирц, санхүүгээс эхлээд цех, эмнэлэг, талбайн ажил хүртэл — хэрэгтэй модулиа сонгоод, өөрт тохирох шийдлээ угсарна.

PrimeX-ийн хэрэглэгч үү? Системд нэвтрэх →

  • Оффис, үйлдвэр, эмнэлэг, талбай → нэг систем
  • Хөрөнгө оруулагч, толгой компани · 5 хэл
  • Утсаар ирц, GPS — хаанаас ч

Төсөл, талбайн бүртгэл, үйлдвэрлэл, ХАБЭА, байгаль орчин, хүний нөөц, хангамж, санхүү, чат — байгууллагын бүх шаардлагад нийцсэн цогц систем. Талбай дээр нэг удаа бүртгэсэн мэдээлэл акт, журнал хүртэл автоматаар дамжиж, Prime AI туслах танай тоон дээр асуултад тэр дор нь хариулна. Төслийн удирдлага PMBOK / Primavera P6-ийн түвшинд, техник GPS-ээр, ISO 45001 / 14001 тогтолцоо. Хэрэгтэй модулиа л сонгож авна; хөрөнгө оруулагч монгол, англи, хятад, орос, солонгос хэлний алийг ч сонгоно.

  • Prime AI туслах — бичиж ч, дуугаар ч асууна
  • ХАБЭА, нөхөн сэргээлт — стандартын шалгууртай
  • Давхар бичилттэй санхүү бүртгэл
  • Gantt, EVM, Monte Carlo — P6, MS Project импорт
  • GPS, геофенс, Кабин апп — рейс автоматаар
  • Гар утсан дээр ч гоё — апп суулгахгүй
  • 5 хэл — интерфейс ч, оруулсан өгөгдөл ч орчуулагдана
  • Хэрэгтэй модулиа сонгоно, 30 хоног үнэгүй
PrimeX · Төслийн самбар · Хөх-Ус нүүрсний ил уурхай
PrimeX төслийн самбар: гүйцэтгэлийн явц, SPI, CPI, S-муруй

Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Шийдлээ угсар

Цахим оффис — хэрэгтэй модулиа сонгоод өөрийн шийдлээ угсар

PrimeX нэг салбарын програм биш. Модуль бүр бие даан ажиллаж, хоорондоо нэг өгөгдлөөр холбогдоно. Байгууллагынхаа төрлийг сонгоход тохирох модулиудыг санал болгоно. Тэндээс нэмж, хасаад өөрийнхөөрөө угсраарай.

Байгууллагын төрөл

Албан бичиг, ирц, цалин, машин — аль ч байгууллагын суурь.

Одоогоор авто зам, оёдлын үйлдвэр, өрхийн эмнэлэгт бодитоор ашиглагдаж байна.

Салбарууд

Оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхай — нэг систем

Салбар бүр өөрт хэрэгтэй модулиа авна: эмнэлэг уурхайн диспетчерийг, уурхай оёдлын нормыг ашиглахгүй байж болно. Бичиг хэрэг, хүний нөөц, санхүү, хангамж, чат, Prime AI бүгдэд нийтлэг.

Оффис

Цаасгүй оффис: бичиг, ирц, цалин нэг дор

Аль ч байгууллагын суурь: албан бичиг ба тушаал, гэрээ, файлын сан, хамтын ажлын самбар, ажлын чат, анкет ба хөдөлмөрийн гэрээ, утсаар бүртгэх ирц, цалин, албаны машин. Prime AI асуултад тоогоор хариулж, баримт уншиж бүртгэнэ.

  • Албан бичиг, тушаал, гэрээ — Word загвараар
  • Ирсэн, явсан бичиг, хариуцагч, хугацаа
  • Анкет, хөдөлмөрийн гэрээ, тушаал
  • Утсаар бүртгэх ирц, чөлөө, цалин
Дэлгэрэнгүй →

Үйлдвэрлэл

Хийсэн ажлын тоогоор хөлс, шагнал, өрсөлдөөн

Оёдол, угсралт, боловсруулалт, засварын цех зэрэг гүйцэтгэлээр хэмжигддэг үйлдвэрт: ажилбар бүрт норм тогтоож, ажилтан бүрийн өдрийн ажлыг ирцтэй нь тоолж, бүтээмжийг хувиар гаргана. Хөлс, шагнал тоон үндэслэлтэй.

  • Ажилбар бүрт норм (тоо ба цаг), өдрийн төлөвлөгөө
  • Ажилтан өөрөө эсвэл бригадир ажлын хуудсаар бүртгэнэ
  • Ирцгүй бол бүртгэхгүй — цаг ирцээс
  • Удирдагч батлах, тоо засах, татгалзах
Дэлгэрэнгүй →

Өрхийн эмнэлэг, үйлчилгээ

Ээлж, ирц, үйлчилгээний тоо — нэг дор

Өрхийн эмнэлэг, үйлчилгээний байгууллагад: эмч, сувилагчийн ээлжийн хуваарь ба ирц, үйлчилгээний тоог «Байнгын ажил» горимын нормоор бүртгэж, цалин, урамшууллыг тоон үндэслэлтэй гаргана. Эм, хэрэгслийн хангамж, албан бичиг, гэрээ нэг системд.

  • Ээлжийн хуваарь, утсаар бүртгэх ирц
  • Үйлчилгээний тоо — «Байнгын ажил» горимын норм
  • Ажилтан бүрийн гүйцэтгэл, урамшуулал
  • Эм, хэрэгслийн шаардах, агуулах
Дэлгэрэнгүй →

Дэд бүтэц, авто зам

Замын давхарга бүрийг хэмжилтээр баталгаажуулна

Авто зам, төмөр замын бүтээн байгуулалт: давхарга тус бүрийн материал, хэмжилт, техникийн рейс, гэрээт гүйцэтгэгчийн акт. Төмөр замын бүтээн байгуулалтад бодитоор туршигдсан.

  • Төслийн багц — олон жилийн зам, жил бүр төсөл; P6, MS Project импорт-экспорт
  • Замын давхаргын бүртгэл (хөрс, суурь, хучилт) ба загвар
  • Давхаргын хэмжилт, гүйцэтгэлийн хувь
  • Замын материалын зарцуулалт
Дэлгэрэнгүй →

Уул уурхай

Олборлолтоос борлуулалт хүртэл нэг урсгал

Ил уурхайн өдөр тутмын ажил: блок, тэсэлгээ, ачилт, тээвэрлэлт, овоолго, чанар, маркшейдерийн хэмжилт, гэрээт компанитай акт тооцоо. Хайгуулын компанид: лиценз бүрээр зардал, өрөмдлөг, дээж, хэмжилтийн бүртгэл тусдаа төсөл болж, тайлан нь лицензээр гардаг.

  • Сарын, өдрийн олборлолтын төлөвлөгөө, блок ба тэсэлгээ
  • Өрөмдлөгийн бүртгэл, цаг
  • Диспетчер — замын хуудастай 1:1
  • Рейс, түлш, цаг ашиглалт, түрээсийн тооцоо
Дэлгэрэнгүй →

Prime AI туслах

Асуу. Тайлан нээлгүй, тоогоор хариулна.

Prime бол системийн дотор ажилладаг AI туслах. Таны эрхтэй бүртгэлийг уншиж, рейс, сул зогсолт, касс, зардал, ирц, даалгаврын талаар асуултад тэр дор нь хариулна. Хариулт нь бүртгэлийн тоо, таамаг биш.

  • Энэ долоо хоногт хамгийн их сул зогсолттой техник аль нь вэ, шалтгаан нь?
  • Энэ сарын кассын үлдэгдэл хэд вэ, хамгийн том зардал юу байв?
  • Надад оноогдсон хугацаа хэтэрсэн даалгавар байна уу?
  • Миний хангамжийн хүсэлтүүд хаана явна?

Дуугаар асууна

Талбай дээр гар чөлөөгүй бол микрофон дараад монголоор асуу. Prime яриаг текст болгож, бүртгэлээс тоолж хариулна.

Prime зөвхөн асуусан хүний эрхтэй мэдээллийг уншина. Хэнд нээхийг компани эрхээр шийднэ.

Prime AI ба чат хэсгийг үзэх →
PrimeX · Prime AI туслах · Касс, банкны үлдэгдэл
Prime AI туслах · Касс, банкны үлдэгдэл
Бодит асуулт, бодит хариулт — демо компанийн өгөгдөл дээр
PrimeX · Чат · Ээлжийн мэдээ
Чат · Ээлжийн мэдээ
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл
Даалгаврын яриа — гар утас

Даалгаврын яриа — гар утас

Чат

Ажлын мэдээлэл ажлын чат дээрээ л үлдэнэ

Ээлжийн мэдээ, засварын шийдвэр, актын зөвшөөрөл олон нийтийн мессенжерт тарвал хэн хэзээ юу хэлснийг дараа нь хэн ч олохгүй. PrimeX-д яриа нь даалгавар, замын хуудас, хэлтэстэйгээ хамт хадгалагдана. Ажилтан солигдоход яриа компанид үлдэнэ. Албан хэргийг албаны шугамаар хөтөлнө.

  • Хувийн, бүлгийн, хэлтсийн яриа — бодит цагт
  • Даалгавар бүр өөрийн яриатай, явцын тэмдэглэл ярианд нэгдэнэ
  • Замын хуудасны яриа: техник × өдөр × ээлж
  • Яаралтай мессеж, @дурдах, файл, уншсан хяналт
  • Шифрлэгдсэн; ажлын цагийн гадна мэдэгдэл чимээгүй
  • Мэдэгдэл Telegram ба Web Push-ээр утсанд

Яагаад PrimeX вэ?

Эдгээр асуултад өнөөдөр хариулж чадах уу?

Удирдлага өдөр бүр эдгээр асуултыг тавьдаг. Хариулт нь Excel, цаас, хэд хэдэн программд тарсан бол сарын эцэст тулгахад л илэрдэг. PrimeX бодит тоогоор, тэр дор нь хариулна.

  • Хамгийн их сул зогсолттой техник аль нь вэ, яагаад?
  • Кассын үлдэгдэл, хамгийн том зардал юу вэ?
  • Мото цагийн засвар хугацаандаа хийгдсэн үү?
  • Ажлын төлөвлөгөө биелж байна уу?
  • Түрээсийн техникийн төлбөр зөв бодогдсон уу?
  • Уурхайд яг одоо хэн ажиллаж байна вэ?
  • Ажилчдын ирц бүрэн үү?
  • Гэрээт компанийн акт манай тоотой тулж байна уу?
  • Бараа материалын нөөц хүрэлцэх үү?
  • Ажилтан бүрийн ирц, норм биелэлт зорилтод хүрч байна уу?
  • Санхүүгийн тайлан гүйцэтгэлтэйгээ тулж байна уу?
  • Халуун ажил зөвшөөрөлтэй хийгдэж байна уу, хаагдаагүй арга хэмжээ хэд вэ?
  • Нөхөн сэргээлтийн хэдэн га хүлээлгэн өгөхөд бэлэн бэ?
  • Өчигдрийн ээлжийн шийдвэрийг хэн, хэзээ, хаана хэлсэн бэ?
  • Хөрөнгө оруулагч тайланг өөрийн хэлээр, юань, доллараар харж чадах уу?
  • Төсөл хуваарьтаа багтах магадлал хэд вэ, P80 огноо нь хэзээ вэ?
  • Самосвал бүр яг одоо хаана явж байна, ачилтын бүсэд хэд зогсож байна?
  • Ирэх 13 долоо хоногт мөнгө хүрэх үү?

Бүх хариулт — нэг дэлгэцэнд.

Нэг удаа бүртгэ, бүх тайлан автомат. Диспетчерийн нэг бичилт рейсийн тайлан, түрээсийн тооцоо, акт, нэхэмжлэх, ерөнхий журналд хүрнэ.

Урсгалыг харах →

Байгууллагын бүх шаардлагад нийцсэн цогц систем

Арван гурван хэсэг, нэг өгөгдөл

Prime AI ба чат, төсөл, уурхай, түрээсийн зах зээл, ажлын норм, ХАБЭА, байгаль орчин, хүний нөөц, цаг бүртгэл, албан хэрэг, албаны машин, хангамж, санхүү — хэсэг бүр өөрийн ажлаа хийж, бүгд нэг ерөнхий журналд нийлнэ. Бүх хэсэг нэг загвартай: хайлт, таб, шүүлт, экспорт ижил байрлалд.

Prime AI ба чат

Prime AI ба чат

Асууна, үүрэг өгнө, баримт уншина — 5 хэлээр; ажлын чат, мэдэгдэл

Prime AI туслах танай бүртгэлээс рейс, сул зогсолт, касс, ирц, даалгаврын талаар асуусан хэлээр нь (монгол, англи, хятад, орос, солонгос) тэр дор нь хариулна. Чатаас ажил өгч, хурал товлож, мэдэгдэл зарлана; албан бичиг, гэрээ, техникийн гэрчилгээний зургийг уншиж бүртгэлийн ноорог гаргана. Чат нь хүн, бүлэг, даалгавар, замын хуудас бүрт.

Асуулт (бичих / дуу)→Prime→Хариулт→Чат→Даалгавар→Мэдэгдэл
Дэлгэрэнгүй →
Төсөл

Төсөл Шинэ

PMBOK / ISO 21502 — суурь, EVM, эрсдэл, Monte Carlo, P6 импорт

Төслийн дүрэм, WBS толь, суурь төлөвлөгөө, өөрчлөлтийн хүсэлт, EVM, эрсдэл, Monte Carlo, төсвийн нөөц, чанар, статус тайлан. Primavera P6, MS Project-оос импортолж, буцааж экспортолно. Гүйцэтгэл нь гараар биш — рейс, хэмжилт, ажлын бүртгэлээс.

Дүрэм→WBS→Суурь→EVM→Эрсдэл→Акт
Дэлгэрэнгүй →
Уурхай ба техник

Уурхай ба техник

Диспетчер, GPS, геофенс, Кабин апп, маркшейдер, засвар

Ил уурхай, авто замын талбайн ажил: төлөвлөгөө, ростер, диспетчер, рейс, түлш, хэмжилт, техникийн засвар. Техникийн GPS трекер эсвэл жолоочийн утас (Кабин апп) — геофенсээр рейс автоматаар танигдаж, шууд диспетч бодит цагаар.

Ростер→Диспетчер→GPS рейс→Хэмжилт→Акт→Журнал
Дэлгэрэнгүй →
Түрээсийн зах зээл

Түрээсийн зах зээл Шинэ

Техник түрээслэх, түрээслүүлэх — үнэгүй портал

Түрээслүүлэгч компани, хувь хүн ч PrimeX-д үнэгүй бүртгүүлж техникээ зарлана: үнэ, нөхцөл, завгүй хугацаа календарьт. Уурхай, зам хугацаа, төрөл, бүсээр хайж санал илгээнэ; олон компани зэрэг өрсөлдөнө. Санал тохирмогц гэрээ, техникийн бүртгэл, түрээсийн тооцоо автоматаар үүснэ.

Зар→Хайлт→Санал→Гэрээ→Өдрийн тооцоо→Сарын акт
Дэлгэрэнгүй →
Ажлын норм ба бүтээмж

Ажлын норм ба бүтээмж

Норм, өдрийн бүртгэл, бүтээмж — төсөлгүй байнгын ажилд ч

Ажил бүрт норм тогтоож, хүн өдөр бүр хийсэн ажлаа бүртгэнэ. Батлагдмагц гүйцэтгэл, бүтээмж, цалин, статистик автоматаар. Төсөл, хуваарь хэрэггүй «Байнгын ажил» горим: сар бүрийн тоо, ажлын өдрөөр явц — эмнэлэгт үзэх өвчтөн, цехэд хийх бүтээгдэхүүн.

Норм→Ирц→Бүртгэл→Батлах→Бүтээмж→Цалин
Дэлгэрэнгүй →
ХАБЭА

ХАБЭА Шинэ

ISO 45001 тогтолцоо: эрсдэл, зөвшөөрөл, осол, сургалт, аудит

ISO 45001-ийн PDCA мөчлөгөөр: эрсдэлийн үнэлгээ, үзлэг, ажлын зөвшөөрөл → сургалт, ХХХ, эрүүл мэнд → осол, дөхөлт → арга хэмжээ → самбар, сарын мэдээ. Удирдлагын тогтолцоо: бодлого, зорилт, хууль, өөрчлөлт, онцгой байдал, гэрээт, зөвлөлдөх хурал, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ — стандартын зүйл бүрийн байдал ногоон / шар / улаан.

Эрсдэл→Үзлэг→Зөвшөөрөл→Тохиолдол→Арга хэмжээ→Аудит
Дэлгэрэнгүй →
Байгаль орчин

Байгаль орчин Шинэ

ISO 14001 тогтолцоо, мониторинг, ус, хог хаягдал, нөхөн сэргээлт

ISO 14001 тогтолцоо: бодлого, асуудал-нөлөөлөл, хууль, онцгой байдал, аудит, дүн шинжилгээ. БНБҮ-ний хяналт-шинжилгээний цэг бүрийн дээж MNS нормтой, хэтэрвэл тохиолдол автоматаар. Усны хэрэглээ (GRI 303), хог хаягдал (GRI 306), иргэн, малчны гомдол. Нөхөн сэргээлт MNS 5914–5918, А-138-аар шат шатаараа.

Бодлого→Мониторинг→Эвдрэл→Нөхөн сэргээлт→Аудит→Хүлээлгэн өгөх
Дэлгэрэнгүй →
Хүний нөөц ба цалин

Хүний нөөц ба цалин

Анкет, тушаал, цалин, хийснээр ажил

Анкет, бүтэц, тушаал, хөдөлмөрийн гэрээ, цалин. Үйлдвэрт хийсэн ажлын тоогоор хөлс, шагнал.

Анкет→Тушаал→Ирц→Гүйцэтгэл→Цалин→Журнал
Дэлгэрэнгүй →
Цаг бүртгэл

Цаг бүртгэл Шинэ

Оффис ба уурхайн ирц, нотолгоо, батлалт, ядаргаа, ростерын цалин

Оффисын ажилтан утасны GPS-ээр, уурхайн ажилтан ростер, кабин, замын хуудас, ХАБ-ын шалгалт, хаалга, тээврээр — нэг хүснэгтэд. Мастер өдрийн ирцийг батална, сар хаагдана, залруулга түүхтэй. Шөнийн цаг, ядаргааны хязгаар, ростер бууснаар олгох цалин.

Нотолгоо→Ирц→Батлах→Сар хаах→Ядаргаа→Цалин
Дэлгэрэнгүй →
Албаны машин

Албаны машин Шинэ

Захиалга, одометр, гарын үсэг, замын хуудас — аль ч байгууллагад

Ажилтан утсаараа машин захиална, хариуцагч машин, жолооч оноож батална, жолооч гарах / ирэх одометроо бичнэ, үйлчлүүлэгч гарын үсгээрээ баталгаажуулна. Замын хуудас, км, түлш, бүртгэлгүй км — тайлан автоматаар. Уурхай биш, аль ч байгууллагын оффист.

Захиалга→Оноох→Гарах→Ирэх→Гарын үсэг→Тайлан
Дэлгэрэнгүй →
Албан хэрэг

Албан хэрэг

Бичиг, тушаал, гэрээ, файлын менежер, хамтын ажил

Ирсэн, явуулсан бичиг, тушаал, гэрээний бүртгэл (төлбөрийн хуваарь, үүрэг, автомат сунгалт, сануулга), файлын менежер (хувилбар, хуваалцах, гадны холбоос), харилцагч, хурал, даалгавар, мэйл нэг газар. Тусламжийн гарын авлага 5 хэлээр апп дотроо.

Ирсэн бичиг→Даалгавар→Тушаал→Гэрээ→Файл→Архив
Дэлгэрэнгүй →
Хангамж ба агуулах

Хангамж ба агуулах

Шаардах → батлах → олгох / худалдан авах → тулгах

Ажилтан утсаараа шаардана, удирдлага батална, нярав агуулахаас олгоно эсвэл худалдан авалтад гаргана. Үнийн санал, захиалга, ачаа тээвэр, хүлээн авч тулгах — зөрүү бүр бүртгэлтэй.

Шаардах→Батлах→Олгох / Захиалах→Тээвэр→Тулгах→Журнал
Дэлгэрэнгүй →
Санхүү бүртгэл

Санхүү бүртгэл

Ерөнхий журналтай НББ, СЯ маягтын тайлан

Үйл ажиллагааны бүх гүйлгээ ерөнхий журналд давхар бичилтээр автоматаар. Санхүүгийн тайлан Сангийн яамны маягтаар.

Гүйлгээ→Журнал→Тулгалт→Баланс→Тайлан→Хаалт
Дэлгэрэнгүй →

Шинэ · 2026 оны 10-р сар

Салбар бүрт шинэ боломж. Нэг сард нэмэгдсэн зүйлс

Төслийн удирдлага Primavera P6-ийн түвшинд, техник GPS-ээр, уурхайн ирц нотолгоотой, ээлжийн өмнөх шалгалт, албаны машин, ажлын норм төсөлгүй ч, түрээсийн зах зээл, ISO 45001 / 14001, үйлдэл хийдэг Prime, санхүүгийн эрүүл байдал, таван хэл. Бүгд нэг өгөгдөл дээр, модуль бүр тусдаа.

PrimeX · Төсөл — PMBOK / ISO 21502
Төсөл — PMBOK / ISO 21502

Төсөл — PMBOK / ISO 21502 Шинэ

P80 — 2027.02.02 · 1000 давталт

Дүрэм, WBS толь, суурь төлөвлөгөө, EVM, эрсдэл, Monte Carlo (P50/P80), нөөц, чанар, статус тайлан. P6, MS Project импорт-экспорт. Техник, хүний нөөцийн ачаалал.

Дэлгэрэнгүй →
PrimeX · Fleet — GPS, геофенс, Кабин
Fleet — GPS, геофенс, Кабин

Fleet — GPS, геофенс, Кабин Шинэ

15 секунд тутам · офлайн ч ажиллана

Техникийн трекер эсвэл жолоочийн утас: шууд байршил, геофенсээр рейс автоматаар, шууд диспетч, пүүний жинлэлт. Кабин Android апп дэлгэц унтраасан ч илгээнэ.

Дэлгэрэнгүй →
PrimeX · Уурхайн ирц — нотолгоо, батлалт, ядаргаа
Уурхайн ирц — нотолгоо, батлалт, ядаргаа

Уурхайн ирц — нотолгоо, батлалт, ядаргаа Шинэ

105 ажилтан · нэг хүснэгтэд

Ростер, кабин, замын хуудас, ХАБ шалгалт, хаалга, тээвэр — ирц бүр нотолгоотой. Мастер батална, сар хаагдана, залруулга түүхтэй. Шөнийн цаг, ядаргааны хязгаар, ростер бууснаар цалин.

Дэлгэрэнгүй →
PrimeX · Ээлжийн өмнөх шалгалт, талбайд байгаа хүмүүс
Ээлжийн өмнөх шалгалт, талбайд байгаа хүмүүс

Ээлжийн өмнөх шалгалт, талбайд байгаа хүмүүс Шинэ

Тэнцсэн 22 · тэнцээгүй 4

Алкотест, нойр, ядаргаа, зааварчилгаа — тэнцээгүй бол Кабин хаагдана. Яг одоо талбайд хэн байгаа (ILO C176), ослын тооллого утсаар, гэрээтийн нэвтрэлт. ISO 45001 / 14001 нийцлийн самбар.

Дэлгэрэнгүй →
PrimeX · Албаны машин
Албаны машин

Албаны машин Шинэ

721 км · 6 явалт · гарын үсэгтэй

Захиалга → машин, жолооч оноох → гарах, ирэх одометр → үйлчлүүлэгчийн гарын үсэг утсан дээр → замын хуудас, тайлан. Аль ч байгууллагын оффист; Android, iOS апп.

Дэлгэрэнгүй →
PrimeX · Ажлын норм — төсөлгүй байнгын ажилд ч
Ажлын норм — төсөлгүй байнгын ажилд ч

Ажлын норм — төсөлгүй байнгын ажилд ч Шинэ

Норм · хөлс · бүтээмж

«Үйлдвэрлэл» модуль «Ажлын норм» болов: уурхайн цех, эмнэлэг, оёдол, үйлчилгээ. Сар бүрийн тоо ажлын өдрөөр, норм, хөлс, ажилчид автоматаар давтагдана.

Дэлгэрэнгүй →
PrimeX · Түрээсийн зах зээл
Түрээсийн зах зээл

Түрээсийн зах зээл Шинэ

14 техник · календарьтай

Түрээслүүлэгч техникээ зарлана, уурхай хайж санал илгээнэ, олон компани өрсөлдөнө. Тохирмогц гэрээ, бүртгэл, өдрийн тооцоо автоматаар. Портал үнэгүй — хувь хүн ч.

Дэлгэрэнгүй →
PrimeX · Prime — асуухаас гадна үйлдэл хийнэ
Prime — асуухаас гадна үйлдэл хийнэ

Prime — асуухаас гадна үйлдэл хийнэ Шинэ

Ажил · хурал · мэдэгдэл · баримт

«ХАБЭА-н инженерт маргааш 10 цагт үзлэг хийх үүрэг өг» → ноорог карт → «Үүсгэх». Хурал товлох, мэдэгдэл зарлах, албан бичиг, гэрээ, CV-г зургаас уншиж бүртгэх. Асуусан хэлээр хариулна.

Дэлгэрэнгүй →
PrimeX · Санхүүгийн эрүүл байдал, гэрээ, мөнгөний хэрэгцээ
Санхүүгийн эрүүл байдал, гэрээ, мөнгөний хэрэгцээ

Санхүүгийн эрүүл байдал, гэрээ, мөнгөний хэрэгцээ Шинэ

83 / 100 · Altman Z″ 14.7

20 харьцаа, Altman Z″, Piotroski F, ISA 570 — хөрөнгө оруулагч, банкинд нэг оноо. Гэрээний төлбөрийн хуваарь, нэмэлт гэрээ, IFRS 16 → 13 долоо хоногийн мөнгөний хэрэгцээ.

Дэлгэрэнгүй →

Шинэ: өөрөө бүртгүүлнэ

Хувь хүн эсвэл байгууллагаар бүртгүүлж, модуль бүрийг 30 хоног үнэгүй туршина

И-мэйлээ 6 оронтой кодоор баталгаажуулаад л орно. «Эхлэх» хуудаснаас хэрэгтэй модулиа сонгоод туршилт эхлүүлнэ — шаардлагатай модуль хамт нээгдэж, танд тохирох эрх оноогдоно. Түрээслүүлэгчийн портал, мэргэжлийн карт, ажилтан хайх, анкет, ирц — үнэгүй, хугацаагүй. Туршилт дуусахад өгөгдөл хадгалагдана.

PrimeX · Эхлэх — модуль бүрийг 30 хоног туршина
Эхлэх — модуль бүрийг 30 хоног туршина
Үнэгүй хэсэг ба модулиуд — хэрэгтэй хэсгээ л сонгож ашиглана · Демо компанийн дэлгэц

Монгол · English · 中文 · Русский · 한국어

Хөрөнгө оруулагч өөрийн хэлээр харна. Тоо нэг.

Гадаад хөрөнгө оруулалттай, толгой компани нь гадаадад байдаг, эсвэл гадаад ажилтантай байгууллагад хүн бүр өөр хэлээр ажилладаг. PrimeX-д талбайн ажилтан монголоор бүртгэж, гадаад удирдлага, хөрөнгө оруулагч 中文, English, Русский, 한국어 хэлний алиар ч нэг л өгөгдлийг харна. Хэрэглэгч бүр хэлээ өөрөө сонгоно, компанийн анхдагч хэлийг тохируулж болно. Интерфейс төдийгүй ажилтны бичсэн даалгавар, тэмдэглэл, чат ч AI-аар орчуулагддаг тул хэн ямар хэлээр бичсэн ч бусад нь өөрийн хэлээр уншина. Prime AI асуусан хэлээр нь хариулна.

PrimeX · Төслийн самбар · Монгол
Төслийн самбар · Монгол
Диспетчер, нярав, инженер — талбайн баг монголоор ажиллана. · Демо компанийн дэлгэц
PrimeX · Project dashboard · English
Project dashboard · English
Гадаад удирдлага, аудит, зээлдүүлэгч банк — ижил самбар англиар. · Демо компанийн дэлгэц
PrimeX · 项目看板 · 中文
项目看板 · 中文
Хятад хөрөнгө оруулагч, толгой компани — ижил самбар хятадаар. Өгөгдөл нэг, тоо нэг. · Демо компанийн дэлгэц
PrimeX · Панель проекта · Русский
Панель проекта · Русский
Оросын хөрөнгө оруулагч, гэрээт компани, техникийн нийлүүлэгч — ижил самбар оросоор. · Демо компанийн дэлгэц
PrimeX · 프로젝트 대시보드 · 한국어
프로젝트 대시보드 · 한국어
Солонгосын хөрөнгө оруулагч, толгой компани — ижил самбар солонгосоор. · Демо компанийн дэлгэц

Интерфейс төдийгүй — өгөгдөл ч

Хэн ямар хэлээр бичсэн ч, хүн бүр өөрийн хэлээр уншина

Интерфейсийг орчуулах нь эхлэл төдий. Жинхэнэ саад нь хүний оруулсан өгөгдөлд байдаг: диспетчерийн тэмдэглэл, ослын тайлбар, даалгаврын яриа, гэрээний нөхцөл монголоор бичигдэнэ, харин хятад хөрөнгө оруулагч, орос гэрээт гүйцэтгэгч, солонгос удирдлага уншиж чадахгүй. PrimeX эдгээрийг ч орчуулна: ажилтан өөрийн хэлээр л бичнэ, уншиж буй хүн өөрийн хэлээр уншина. Орчуулагч, давхар бичлэг, Excel-ийн хуулбар хэрэггүй.

«Орчуулах» товч — текст бүрийн дэргэд

Даалгавар, тэмдэглэл, тайлбар, чатын мессеж, сул зогсолтын шалтгаан — интерфейсийн хэлнээс өөр хэлээр бичигдсэн текст бүрийн дэргэд «Орчуулах» товч гарна. Нэг дарахад тэр газраа орчуулагдаж, хүсвэл «Эх хувилбар»-аа буцааж харна.

Нэг удаа орчуулагдана, бүгд ашиглана

Нэг текстийг нэг хэл рүү AI нэг л удаа орчуулна; дараагийн хүн бэлэн орчуулгыг шууд харна. Та өмнө нь орчуулсан текстээ дахин нээхэд шууд орчуулгаар нь харагдана — дахин дарах шаардлагагүй.

Сонгоод орчуулах

Хүснэгтийн нэр, гарчиг, тайлангийн мөр — аль ч текстийг сонгоход «Орчуулах» товч гарна. Орчуулга тухайн газраа солигдож, дараа хуудсыг нээхэд хэвээр үлдэнэ.

Лавлах таван хэлээр

Данс, бараа материалын ангилал зэрэг лавлахын нэр монгол, англи, хятад, орос, солонгос хэлээр хадгалагдана — санхүүгийн тайланг хятадаар нээхэд дансны нэр ч хятадаар.

Нууцлал хэвээр

Орчуулсан эх текст хаана ч хадгалагдахгүй — зөвхөн криптограф хэш нь. Орчуулга нь чатын шифрлэлттэй ижил түлхүүрээр шифрлэгдэнэ; чатын нууцлал орчуулгаар тойрогдохгүй.

Prime AI, тусламж — асуусан хэлээр

Prime-ээс хятадаар асуувал хятадаар хариулна, тоо нь бүртгэлээс. Хуудас бүрийн «?» заавар таван хэлээр.

Хэлийг үсгийн бичгээр нь танина: кирилл, ханз, хангыль, латин. Тоо, код зэрэг үсэггүй текстэд товч гарахгүй.

PrimeX · 财务状况表 · CNY
Санхүүгийн байдлын тайлан хятад хэлээр, юанаар

Тайлан юань, доллараар

Санхүүгийн тайлан MNT / CNY / USD — нэг товчоор. Хөрөнгө, өр төлбөр тайлант өдрийн ханшаар, орлого зардал дундаж ханшаар (ОУНББОУС 21). PDF, Excel.

首页 · 中文
首页 · 中文
Dashboard · English
Dashboard · English

Гар утсан дээр ч гурван хэл

Бээжин, Шанхайгаас утсаараа нээгээд өнөөдрийн рейс, касс, ослын мэдээг өөрийн хэлээр. Апп суулгахгүй.

Хэрхэн ажилладаг вэ

  • Хэрэглэгч бүр өөрийн хэл. Нэг нэвтрэлтээр хэлээ сонгоно — бусдад нөлөөлөхгүй.
  • Компанийн анхдагч хэл. Хэлээ сонгоогүй ажилтан бүрд компанийн тохируулсан хэл.
  • Оруулсан өгөгдөл ч орчуулгатай. Даалгавар, тэмдэглэл, чат «Орчуулах» товчоор; данс, ангилал зэрэг лавлах 5 хэлээр.
  • Prime AI асуусан хэлээр. Англиар асуувал англиар, хятадаар асуувал хятадаар — тоо нь бүртгэлээс.
  • Өгөгдөл нэг. Хэл солиход тоо, баримт, эрх өөрчлөгдөхгүй — зөвхөн дэлгэц.
Танилцуулга авах

Модулиа сонгох

Нэг салбарын програм биш. Хэрэгтэй модулиа л авна.

PrimeX-ийг бүхлээр нь авах албагүй. Цахим оффисоос эхлээд үйлдвэр, эмнэлэг, талбайн модулиудыг хэрэгцээгээрээ нэмнэ: зөвхөн ХАБЭА, зөвхөн албан хэрэг ба чат, норм ба цалин — салбар, хэмжээнээсээ хамаарч сонгоно. Дараа нь модуль нэмэхэд өгөгдөл, хэрэглэгч, эрх хэвээр.

Зөвхөн ХАБЭА

Уурхай, барилга, үйлдвэр — ХАБЭА-н хэлтэс

2 модуль
ХАБЭА Чат

Эрсдэл, үзлэг, зөвшөөрөл, осол, сургалт, ХХХ, сарын мэдээ. Ажилтан бүр утсаараа.

Оффис

Аль ч байгууллага

5 модуль
Бичиг баримт Чат Хүний нөөц Албаны машин Prime AI

Албан бичиг, тушаал, гэрээ, хамтын ажлын самбар, чат, анкет, GPS ирц, албаны машин, Prime AI.

Үйлдвэр, эмнэлэг, үйлчилгээ

Оёдол, угсралт, цех, эмнэлэг

4 модуль
Ажлын норм Хүний нөөц Санхүү Хангамж

Норм, өдрийн бүртгэл («Байнгын ажил» — төсөлгүй), бүтээмж, хөлс, цалин, агуулах — уурхайн модульгүйгээр.

Хангамж ба агуулах

Худалдан авалт, агуулахтай компани

2 модуль
Хангамж Санхүү

Шаардах, батлах, үнийн санал, захиалга, тээвэр, хүлээн авч тулгах, FIFO.

Төсөл ба гэрээт

Дэд бүтэц, барилга, зам

4 модуль
Төсөл Үйл ажиллагаа Техник Санхүү

Gantt, EVM, гэрээ, акт, рейс, техник — гэрээт компанитай нэг тоо.

Түрээслүүлэгч — үнэгүй

Техникээ түрээслүүлдэг компани, хувь хүн

2 модуль
Түрээсийн зах зээл Чат

Техникээ зарлана, саналыг сонгоно, өдрийн тооцоог утаснаасаа батална. Модуль авах шаардлагагүй.

Уурхай бүтнээр

Олборлолтын компани

11 модуль
Prime AI Төсөл Үйл ажиллагаа Техник ХАБЭА Байгаль орчин Хангамж Хүний нөөц Санхүү Бичиг баримт Чат

Бүх хэсэг нэг өгөгдөл дээр. Хөрөнгө оруулагч өөрийн хэлээр харна.

Жишээ багцууд. Аль ч модулийг дангаар нь, ямар ч хослолоор авна — танилцуулга дээр хамт тодорхойлно.

Нэг бичилт — бүх тайлан

Нэг бүртгэл хэрхэн тайлан болдгийг доош гүйлгэж хараарай

Карьерт ачилт

EX-01 · Экскаватор

Ачиж байна

Блок 1-03 · 06:42:18

Ээлж

Өдөр · 07:00–19:00

Ачилтын цэг

Блок 1-03

Рейс (өнөөдөр)

0

HT-01 · Самосвал

Рейс бүртгэгдлээ

Блок 1-03 → Овоолго 2 · 55 т

PrimeX диспетчер гар утсан дээр
PrimeX диспетчер — ээлжийн цагийн шугам

Ашиглалт · Рейс

76.7% · 220

Ээлжийн явц бодит цагаар

PrimeX ажлын хуваарь (Gantt)

Явц / хуваарь

57.9% / 57.3%

SPI 1.01 · CPI 1.64

PrimeX ерөнхий журнал — автомат бичилт

Ерөнхий журнал

2 955 бичилт

гар бичилт биш — үйл ажиллагаанаас

Акт → Нэхэмжлэх → Журнал

АКТ-2026-10-03 батлагдсан
НЭХ-0912 илгээсэн
1210 Авлага Дт 52 460 000
5110 Орлого Кт 47 690 909
3330 НӨАТ Кт 4 769 091

Демо компанийн бодит дэлгэц · жишээ өгөгдөл

  1. 01 Алхам 1 / 5

    Карьерт ачилт

    Экскаватор самосвалыг ачина. Жолооч юу ч бичихгүй — техник хаана, ямар төлөвтэй байгааг диспетчер нэг хүснэгтээс чирээд солино.

    • Экскаватор ачих бүрт оператор утаснаасаа нэг товч дарна
    • Самосвал, маршрут, материал автоматаар таарна
    • Цаасан замын хуудас, Excel шивэлт байхгүй
    нэг ачилт
    55 т
    ачилтын хугацаа
    2:40
    тээвэрлэх зай
    1.8 км

    Дараах → Рейс диспетчерт бүртгэгдэнэ

  2. 02 Алхам 2 / 5

    Рейс диспетчерт бүртгэгдэнэ

    Техник, маршрут, материал, цаг — рейс бүр диспетчерийн самбарт тэр дороо бүртгэгдэнэ. Талбайгаас гар утсаар ч ижил хүснэгт. Цаасан замын хуудас, Excel шивэлт байхгүй.

    • Рейс диспетчерийн самбарт тэр дороо бүртгэгдэнэ
    • Талбайгаас гар утсаар ч яг ижил хүснэгт
    • Техник, жолооч, цаг — бүгд нэг бичилтэд
    ээлжийн рейс
    220
    ашиглалт
    76.7%
    анхааруулга
    8

    Дараах → Диспетчерийн цагийн шугам зурагдана

  3. 03 Алхам 3 / 5

    Диспетчерийн цагийн шугам зурагдана

    Техник бүрийн ажил, бэлэн байдал, засвар өнгөөр ялгагдан ээлжийн цагийн шугам дээр зурагдана. Ашиглалт, рейс, анхааруулга бодит цагаар.

    • Техник бүрийн төлөв өнгөөр цагийн шугам дээр
    • Бэлэн байдалд удаан зогссон техникт анхааруулга
    • Мото-цаг, түлш, бүтээлтэй цаг автоматаар
    нарийвчлал
    15 мин
    төлөв өнгөөр
    11
    бэлэн байдлын сануулга
    2 ц+

    Дараах → Ажлын хуваарь гүйцэтгэлээр дүүрнэ

  4. 04 Алхам 4 / 5

    Ажлын хуваарь гүйцэтгэлээр дүүрнэ

    Рейсийн тоо блок, ажилбарын гүйцэтгэл болж, төслийн хуваарь дээр төлөвлөгөө ба бодит байдал зэрэгцэн харагдана. Хоцрох ажилбарыг систем өөрөө таамаглана.

    • Рейс блокийн гүйцэтгэл болж хуваарьт орно
    • Төлөвлөгөө (саарал) ба бодит (цэнхэр) зэрэгцэнэ
    • Хоцрох ажилбарыг систем өөрөө таамаглана
    гүйцэтгэл
    57.9%
    хуваарийн гүйцэтгэл
    SPI 1.01
    хоцрох таамагтай
    6

    Дараах → Самбар, акт, журнал автоматаар үүснэ

  5. 05 Алхам 5 / 5

    Самбар, акт, журнал автоматаар үүснэ

    Гүйцэтгэлийн явц, SPI, CPI, S-муруй самбарт. Актаас нэхэмжлэх, нэхэмжлэхээс ерөнхий журналын бичилт. Нэг удаа бүртгэ, бүх тайлан автомат.

    • Самбар: явц, S-муруй, CPI/SPI бодит цагаар
    • Актаас нэхэмжлэх, нэхэмжлэхээс журналын бичилт
    • Нэг удаа бүртгэ, бүх тайлан автомат
    төсөвт багтсан
    CPI 1.64
    нийт төсөв
    16.39 тэрбум
    журнал тэнцсэн
    Дт = Кт
    Диспетчерийг туршиж үзэх →

Туршиж үзээрэй

Диспетчерийн дэлгэцийг өөрөө удирдаад үзээрэй

PrimeX-ийн диспетчерийн дэлгэцийн ажилладаг хуулбар. Экскаватор бүрийн доор түүнд хуваарилсан самосвалууд, 15 минутын цагийн тор. Техникийн мөрөн дээр хугацаа сонгоод төлөв өгөхөд рейс, ашиглалт, анхааруулга шууд өөрчлөгдөнө.

  1. 1

    Хугацаа сонго

    Самосвалын мөрөн дээр хулганаа (утсанд хуруугаа) дарж чирээд хугацаа сонгоно.

  2. 2

    Төлөв сонго

    Гарч ирэх цэснээс «Бүтээлтэй ажилласан», «Засвар» гэх мэт төлөв сонгоно.

  3. 3

    Үр дүнг хар

    Рейс, ашиглалт, бүтээлтэй цаг, түлш, анхааруулга өөрчлөгдөнө. Ээлж хаахад акт, журнал үүснэ.

PrimeX · Төсөл › Диспетчер · MineX ХХК

Диспетчер

10 / 06 / 2026
Ашиглалт 64.1% Рейс 210
Бүтээлтэй ажилласан Бэлэн байдал Тэсэлгээ Түлш цэнэглэх Операторгүй Төлөвлөгөөт засвар Төлөвлөгөөт бус засвар Цаг агаарын саатал Ээлж солих Нүүсэн цаг Хоолны цаг (сануулга)

✓ Рейс — оператор утаснаас · Мөрөн дээр чирж (утсанд: эхлэх, дуусах нүдийг дарж) хугацаа сонгоод төлөв сонгоно.

Хүснэгтийг хөндлөн гүйлгэж бүх цагийг харна →

Үйлдлийн түүх

  • Мөрөн дээр чирж төлөв өгөхөд энд бичигдэнэ.

Санхүүд үүсэх бичилт

  • Ээлж хаахад акт, нэхэмжлэх, журнал үүснэ.

Ээлжийн төгсгөлд диспетчер нэг л товч дарна. Рейсийн тайлан, гэрээт компанийн акт, нэхэмжлэх, ерөнхий журналын бичилт автоматаар үүснэ.

Жишээ өгөгдөл · зөвхөн таны хөтөч дотор.

Хамтын ажиллагаа

Гурван тал нэг төсөл дээр — тоо зөрөхгүй

Лиценз эзэмшигч, менежмент, гэрээт гүйцэтгэгч тус бүр өөрийн орон зайтай. Хамтарсан төсөл дээр зөвхөн зөвшөөрсөн мэдээлэл харагдаж, маркшейдерийн хэмжилт, рейс, акт нэг тоон дээр тулна.

Лиценз эзэмшигч

Хэмжилт, овоолго, чанар

Менежмент

Төлөвлөгөө, акт батлах, санхүү

Гэрээт гүйцэтгэгч

Ростер, рейс, акт илгээх

Хэн юу хардаг вэ? →

Санхүү

Нягтлан бодогчийн итгэх санхүүгийн бүртгэл

Үйл ажиллагааны модулийн бүх гүйлгээ ерөнхий журналд давхар бичилтээр автоматаар бүртгэгдэнэ. Гараар журнал хөтлөх, тусдаа программд давхар шивэх шаардлагагүй. Санхүүгийн тайлан Сангийн яамны маягтаар гарна.

Ерөнхий журнал
Дансны төлөвлөгөө, гар бичилт, гүйлгээ баланс, тайлант үеийн хаалт.
Банкны хуулга тулгалт
Хуулгыг импортолж орлого, зарлагатай мөнгө мөнгөөр нь тулгана.
Бараа материал
Орлого, зарлага, дотоод хөдөлгөөн, акт, FIFO үнэлгээ, эхний үлдэгдэл.
Үндсэн хөрөнгө, НӨАТ
Хөрөнгийн бүртгэл, элэгдэл, НӨАТ-ын тайлан.
Авлага, зээл
Акт, нэхэмжлэхээс авлага. Зээлийн гэрээ, хуваарь, хүү.
Хяналт
Залруулга бичилт зөвхөн эрхтэй хүнээр. Өөрчлөлтийн түүх, устгасан баримт.
Санхүү хэсгийг үзэх →
PrimeX · Банкны хуулга тулгалт
PrimeX банкны хуулга тулгалт

Автомат

ижил дүн, ±5 хоногийн баримт

2 955

журналын бичилт · автомат

СЯ маягт

Сангийн яамны маягтын тайлан

PrimeX · Ажлын норм · Статистик мэдээ
Ажлын норм · Статистик мэдээ
Оёдлын үйлдвэр: ажилтан бүр ирц × гүйцэтгэлийн графикт нэг цэг. Ногоон — бүх зорилтод хүрсэн.

Ирц ба гүйцэтгэлийн статистик

Хэн зорилтод хүрсэн нь тоогоор харагдана

Ирцийн хувь, хоцролт, шалтгаангүй эзгүй өдөр, нормын биелэлт, нормд хүрсэн өдрийн хувь — ажилтан бүрийн үзүүлэлтийг компанийн зорилтот түвшинтэй харьцуулна. Бүтээмж зөвхөн батлагдсан ажлаар, ажилласан цаг ирцээс. Удирдлага хэнтэй ярих, хэнийг урамшуулахаа тоогоор шийднэ.

≥ 95%
ирцийн хувь — зорилт
≥ 100%
норм биелэлт — зорилт
Excel
нэг товчоор экспорт
Ажлын норм ба бүтээмж хэсгийг үзэх →

Гар утсан дээр ч гоё

Талбай дээр компьютер байхгүй. Утас байна.

Ирц, рейс, шаардах, аюул мэдээлэх, ажлын зөвшөөрөл, чат, Prime — ажилтан бүрийн өдөр тутмын ажил утасны дэлгэцэд зориулж зурагдсан. Доод цэснээс нэг товчоор; апп суулгахгүй; Web Push мэдэгдэл апп хаалттай ч ирнэ.

Нүүр
Нүүр
Миний ХАБЭА
Миний ХАБЭА
Шаардах
Шаардах
Нөхөн сэргээлт
Нөхөн сэргээлт
Чат
Чат
  • Нэг бүртгэл, нэг эрх

    Компьютер дээр хийснээ утсан дээр үргэлжлүүлнэ; эрх, өгөгдөл ижил.

  • Доод цэс

    Нүүр, Даалгавар, Чат, Цэс — эрхлэх ажил нэг хүрэлтэнд.

  • Апп суулгахгүй

    Хөтчөөс нээнэ, нүүр дэлгэцэд нэмнэ. Шинэчлэл автомат.

Платформ

Оффис, талбай, гар утас — хаанаас ч

Нэг загвар, бүх хэсэгт

Самбар, жагсаалт, дэлгэрэнгүй, таб, шүүлт, экспорт ижил байрлалд. Нэг хэсгийг сурсан хүн бусдыг шууд ашиглана.

Олон компани, нэг нэвтрэлт

Хэд хэдэн компанид ажилладаг хүн нэг нэвтрэлтээр компани сэлгэнэ. Эрх, өгөгдөл тусдаа.

Хандах эрхийн түвшин

Үүрэг бүрт хэрэгтэй цэс, үйлдэл л харагдана. Диспетчер журнал харахгүй, нягтлан рейс засахгүй.

Мэдэгдэл, хяналт, тусламж

Telegram ба Web Push мэдэгдэл; өөрчлөлтийн түүх (хэн, хэзээ, юунаас юу болгож), хандалтын лог; хуудас бүрийн «?» заавар 5 хэлээр.

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Хэрхэн эхлэх вэ

4 алхам, жишиг 4–5 долоо хоногт ашиглалтад орно

Ердийн хэмжээний компанид зориулсан жишиг хугацаа. Өгөгдлийг бид оруулдаг тул танаас Excel файл, хэдэн цагийн сургалт л шаардана. Жижиг баг бол өөрөө бүртгүүлж, 30 хоногийн туршилтаар өнөөдөр эхэлж болно.

  1. 11-р долоо хоног

    Танилцуулга ба судалгаа

    Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга. Дараа нь урсгал, үүрэг, хэрэгтэй модулиа хамт тодорхойлно.

  2. 22–3-р долоо хоног

    Өгөгдөл шилжүүлэлт

    Техник, ажилтан, агуулах, дансны төлөвлөгөө, эхний үлдэгдлийг бид өөрсдөө оруулна. Та Excel-ээ л өгнө.

  3. 34-р долоо хоног

    Сургалт, туршилт

    Удирдлага, диспетчер, нярав, нягтлан бодогчид ажлын байран дээр нь. Нэг ээлжийг бодит өгөгдлөөр хамт бүртгэнэ.

  4. 45-р долоо хоногоос

    Ашиглалт, дэмжлэг

    Бүрэн ашиглалтад орно. Эхний 2 сард идэвхтэй дэмжлэг, цаашид байнгын үйлчилгээ, шинэчлэл.

Түгээмэл асуулт

Танд асуух зүйл байна уу?

Prime AI юу хийдэг вэ, манай өгөгдөл аюулгүй юу?

Prime бол PrimeX-ийн дотор ажилладаг AI туслах. Бичээд ч, микрофон дараад дуугаар ч асууна. Асуусан хүний эрхтэй мэдээллийг л уншиж, системийн бүртгэлээс тоолж хариулдаг тул хариулт нь таамаг биш, бүртгэлийн тоо. Prime-ийг хэнд нээхийг компани өөрөө эрхээр шийднэ, хэрэглэлт бүртгэгдэнэ. Чатын мессеж шифрлэгдэж хадгалагдана.

Хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй вэ?

«Компани эхлүүлэх» алхамчилсан тохиргоо танд дансны төлөвлөгөө, төсөл, техник, ажилтан, эхний үлдэгдлийг дарааллаар нь оруулахад тусална. Өгөгдлийг Excel-ээс импортлох боломжтой, эхний оруулалтыг бид хамт хийнэ.

Гэрээт компани манай өгөгдлийг харах уу?

Үгүй. Компани бүр өөрийн орон зайтай. Хамтарсан төсөл дээр зөвхөн эрх олгосон мэдээлэл (ростер, рейс, акт) л хоёр талд харагдана.

Санхүүгийн тайлан хуулийн шаардлага хангах уу?

Бүх гүйлгээ ерөнхий журналд давхар бичилтээр бүртгэгдэж, Сангийн яамны маягтаар санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн хөрөнгийн хөдөлгөөн гарна. Залруулга бичилт эрхтэй хүнээр, түүхтэйгээр хийгдэнэ.

Үйлдвэр, эмнэлэг, үйлчилгээний байгууллагад ашиглаж болох уу?

Тийм. «Ажлын норм» модуль нь оёдол, угсралт, боловсруулалт, засварын цех, эмнэлэг, үйлчилгээ зэрэг гүйцэтгэлээр хэмжигддэг ажилд: ажил бүрт норм, өдрийн бүртгэл ирцтэй нь, удирдагчийн баталгаа, бүтээмж, статистик, хөлсний хүснэгт, цалин. Төсөл, хуваарь хэрэггүй «Байнгын ажил» горимд сар бүрийн тоо автоматаар давтагдана. Албаны машин, албан хэрэг, чат, ирц — оффисын аль ч байгууллагад. Уурхайн модулиудыг ашиглахгүй байж болно.

Гар утаснаас ашиглаж болох уу?

Тийм. Бүх хуудас гар утасны дэлгэцэд тааруулагдсан: доод цэс (Нүүр, Даалгавар, Чат, Цэс), диспетчер, миний рейс, GPS ирц, шаардах, аюул мэдээлэх, ажлын зөвшөөрөл, Prime, чат. Тусгай төхөөрөмж суурилуулах шаардлагагүй, Web Push мэдэгдэл апп хаалттай ч ирнэ.

ХАБЭА, байгаль орчны тайлан хуулийн шаардлага хангах уу?

ХАБЭА нь ISO 45001-ийн мөчлөгөөр, осол ЗГ-ын 2015 оны 269-р тогтоолын дүрмээр судлагдаж бүртгэгдэнэ; сарын мэдээ мэргэжлийн хяналтын маягтаар гарна. Нөхөн сэргээлт MNS 5914–5918:2008 стандарт, БОНХАЖ-ын сайдын А-138 аргачлалын шалгуураар хөтлөгдөж, GRI MM1 газрын баланс, ISO 14001 9.1.2 нийцлийн үнэлгээ, БОМТ-ийн биелэлт гарна.

Гадаадын хөрөнгө оруулагч, гадаад удирдлага ашиглаж болох уу?

Тийм. PrimeX монгол, англи, хятад (中文), орос, солонгос таван хэлтэй. Хэрэглэгч бүр өөрийн хэлээ сонгоно, компанийн анхдагч хэлийг тохируулж болно — талбайн ажилтан монголоор, хөрөнгө оруулагч 中文 эсвэл English-ээр нэг л өгөгдлийг харна. Интерфейс төдийгүй, ажилтны бичсэн даалгавар, тэмдэглэл, чатын мессеж зэрэг гараар оруулсан текстийг «Орчуулах» товчоор AI тухайн газарт нь орчуулна — нэг текст нэг л удаа орчуулагдаж, бусад хэрэглэгч бэлэн орчуулгыг харна; эх текст хадгалагдахгүй, орчуулга нь шифрлэгдэнэ. Данс, зардлын ангилал зэрэг лавлахын нэр ч таван хэлээр. Prime AI асуусан хэлээр нь хариулна. Санхүүгийн тайлан MNT-ээс гадна CNY, USD-ээр ОУНББОУС 21-ийн дагуу хөрвүүлж гарна. Тусламжийн гарын авлага ч таван хэлээр.

Зөвхөн хэрэгтэй модулиа авч болох уу? Туршиж үзэж болох уу?

Болно. Хэрэгтэй модулиа л сонгож авна: зөвхөн ХАБЭА, зөвхөн албан хэрэг ба чат, үйлдвэрлэл ба цалин гэх мэт. Аль ч салбарын байгууллага ашиглах боломжтой. Ажлын самбар, чат, мэйл, албан бичиг, гэрээ, анкет, бүтэц, ирц — суурь, үргэлж нээлттэй. Өөрөө бүртгүүлж модуль бүрийг 30 хоног үнэгүй туршина; туршилт дуусахад өгөгдөл хадгалагдаж, зөвхөн харах горимд шилжинэ. Дараа нь модуль нэмэхэд өгөгдөл, хэрэглэгч, эрх хэвээр.

Primavera P6, MS Project дээр төлөвлөдөг. Шилжих үү?

Шилжих шаардлагагүй — хамт ажиллана. P6-ийн XER/XML, MS Project-ийн XML файлыг импортлоход WBS, ажилбар, хамаарал, календарь орно; PrimeX дээр гүйцэтгэл рейс, хэмжилт, ажлын бүртгэлээс автоматаар орсны дараа P6 (XER/XML), MS Project руу буцааж экспортолно. Төслийн самбар, EVM, Monte Carlo, нөөцийн ачаалал P6-ийн ойлголтоор.

Техникээ түрээслүүлдэг. PrimeX надад хэрэгтэй юу?

Тийм, үнэгүй. Түрээслүүлэгчийн портал модуль шаарддаггүй: техникээ зарлаж, саналуудаас сонгож, түрээслэгчийн замын хуудаснаас бодогдсон өдрийн тооцоог утаснаасаа зөвшөөрч эсвэл маргана. Сарын актыг хоёр тал батлахад маргаангүй. Хувь хүн ч бүртгүүлж болно.

Нэг хүн хэд хэдэн компанид ажилладаг бол?

Нэг нэвтрэлтээр компани сэлгэнэ. Эрх, анкет, өгөгдөл компани тус бүрээр тусдаа хадгалагдана.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.